Үйлчилгээний нөхцөл
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн зорилго нь Хэрэглэгч Mongol ID вэб (www.mid.mn ) систем (цаашид “Mongol ID систем” гэх)-ийн тусламжтайгаар өөрийн хувийн бүртгэлийг үүсгэж, түүгээрээ гуравдагч байгууллагын аливаа аппликейшнд нэвтрэн санхүүгийн болон санхүүгийн бус бүх төрлийн үйлчилгээ авахтай холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулна.
Mongol ID систем нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан. Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой вэб систем, ухаалаг утасны аппликейшн, тэдгээрийн мэдээ мэдээлэл, баримт бичиг нь “Монгол Ай Ди” ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх/-ийн өмч юм. Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээ мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Хэрэглэгч Mongol ID системийг ашиглахаас өмнө уншиж танилцан, хүлээн зөвшөөрч, баталгаажуулснаар гуравдагч байгууллагын санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг авах эрхтэй болно.
Mongol ID системд зөвхөн насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн чадамжтай этгээд бүртгүүлэх боломжтой байх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу бүртгэл үүсгэж, үйлчилгээг авна.
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Монгол Ай Ди” ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх/, үйлчилгээ үзүүлэгчийн төлбөр тооцооны процессор байгууллага болох “360 Файнанс ББСБ” ХХК /цаашид “Процессор” гэх/, хамтад нь “Үйлчилгээ үзүүлэгч” гэх болон Mongol ID системд бүртгүүлэн ашиглаж буй Хэрэглэгч /цаашид “Хэрэглэгч” гэх/ нар хамтран хяналт тавина.
Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан нэр томъёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
“Mongol ID систем” гэж Үйлчилгээ үзүүлэгч болон түүний хамтрагч гуравдагч байгууллагаас санал болгож буй санхүүгийн болон санхүүгийн бус бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг түүний аппликейшнээр дамжуулан авахын тулд өөрийн хувийн бүртгэлийг үүсгэж, нэвтрэх, төлбөр тооцоо хийх зорилготой Хэрэглэгчийн нэгдсэн бүртгэлийн системийг;
“Хэрэглэгч” гэж Mongol ID-д бүртгэл үүсгэж, гуравдагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг авч буй иргэн болон хуулийн этгээдийг төлөөлж буй хувь хүнийг;
“Гуравдагч байгууллага” гэж хэрэглэгчийн Mongol ID бүртгэлийг ашиглан хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй Үйлчилгээ үзүүлэгчийн хамтрагч байгууллагыг;
“Биллинг үйлчилгээ” гэж
МинуПей болон РэдПойнт лоялти хөтөлбөрт бүртгэлтэй хэрэглэгчийн хувьд MID-д тухайн бүртгэлээ ашиглан нэвтрэх боломжтой ба хэрэв бүртгэлийн зарим мэдээлэл өөрчлөгдсөн бол бүртгэлийг шинэчилэх үүрэгтэй.
Хэрэглэгч санхүүгийн үйлчилгээ авах бол өөрийн И-Монголия систем дэх бүртгэлийг ашиглан, шаардлагатай холбогдох мэдээллүүдийг (Иргэний үнэмлэхний лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, Гэрлэлтийн лавлагаа, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа гэх мэт) Үйлчилгээ үзүүлэгчид өгсөнөөр үйлчилгээ авах эрхтэй болно.
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээ үзүүлэгчийн процессор байгууллагатай хийсэн Мастер гэрээ болон түүний нэмэлт гэрээнүүдийн салшгүй хэсэг байна.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИД ОЛГОЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Mongol ID системд бүртгүүлж Хэрэглэгч болсноор Хэрэглэгч дараах үйлчилгээг авах боломжтой байна, үүнд;
Хувийн мэдээллээ бүртгүүлэх, засах
Банкны төлбөрийн картаа холбох, баталгаажуулах, устгах
Минупэй төлбөрийн карт эзэмших, хэвлүүлэн авах
Төлбөрийн картаараа хийсэн гүйлгээний мэдээлэл болон хуулга харах
Тогтмол хийгдэх захиалгат гүйлгээ (subscription) үүсгэх, цуцлах
Хаягийн мэдээллээ бүртгүүлэх
Гуравдагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх, автомат төлөлт хийх, цуцлах
Биллинг төлбөр тооцоо хийх, цуцлах
Mongol ID систем нь дараах систем болон аппликейшнд ашиглагдах ба цаашид нэмэгдэх гуравдагч байгууллагын аппликейшнд Mongol ID бүртгэлийг ашиглан нэвтрэх үед хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг дахин зөвшөөрснөөр үйлчилгээг авах эрх үүснэ.
Мину Чат “Minu Chat”
РэдПойнт “RedPoint”
Мину Пэй “Minu Pay”
Сонос Аудиобүүкс “Sonos Audiobooks”
ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
E-mongolia системийг ашиглан Mongol ID системд бүртгүүлэхэд ашиглаж буй болон ашиглуулахаар өгсөн бүхий мэдээ мэдээлэлд Хэрэглэгч баталгаа өгсөнд тооцно.
Хэрэглэгчийн бүртгүүлсэн нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, утасны дугаар, имэйл хаяг, төлбөрийн картын мэдээлэл, хаяг байршил гэх мэт оруулсан бүхий л мэдээ мэдээлэлд Хэрэглэгч баталгаа өгсөнд тооцно.
Хэрэглэгч нэвтрэхдээ бүртгэлтэй утасны дугаар болон нэвтрэх нууц үг ашиглан нэвтэрнэ.
Хэрэглэгчийн сар тутам хийгдэх захиалгат төлөлт болон бусад бэлэн бус төлбөр тооцоо хийх бүртээ Хэрэглэгч гүйлгээний нууц үг (цаашид “пин код” гэх)-ийг ашиглана.
Пин код нь хэрэглэгчийн зөвшөөрөл, баталгаажуулалт болно.
Хэрэглэгч өөрийн хувийн мэдээ мэдээлэл, нууцлалыг чандлан хадгална, гуравдагч этгээдэд задруулахгүй байна.
Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусдад үл задруулна.
Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ санаатай болон санамсаргүй тохиолдлоор задруулсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч болон процессор нар хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгч хувийн мэдээллээ өөрчлөгдсөн тухай бүрт Mongol ID системд өөрчлөлөө бүртгүүлж шинэчлэх шаардлагатай.
Хэрвээ нууц үг эсвэл пин кодоо мартсан бол бүртгэлтэй утасны дугаар болон регистрийн дугаараа оруулан нэг удаа ашиглагдах кодыг оруулан шинэ нууц үгээ шинээр үүсгэх боломжтой.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТООЦОО
Хэрэглэгч нь гуравдагч байгууллагын аппликейшнээс аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг төлөхдөө өөрийн нэр дээрх төлбөрийн картын мэдээллийг оруулж, и-коммерс гүйлгээ хийнэ. Насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим хязгаарлагдмал чадамжтай иргэний хувьд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл болон тусламжтайгаар, тухайн хүний төлбөрийн картын мэдээллийг оруулж, төлбөрийг төлж болно.
Хэрэглэгчийн оруулсан төлбөрийн картын мэдээлэл болон төлбөр тооцоо дамжуулах үйл ажиллагаа нь олон улсын картын аюулгүй байдлын PCI-DSS стандартаар хангагддаг болно.
Хэрэглэгч нь өөрийн нэр дээрх бус бусдын төлбөрийн картын мэдээллийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран Mongol ID системд бүртгэж, түүгээр аливаа худалдан авалт хийсэн ба түүнтэй холбогдон маргаан гарсан тохиолдолд холбогдох хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
Хэрэглэгч нь өөрийн төлбөр суутгуулах төлбөрийн картын мэдээллийг чандлан хадгалах, бусад этгээдэд дамжуулахгүй байх, төлбөрийн картын мэдээллээ санаатай болон санамсаргүй байдлаар алдсан эсвэл картаа хаяж гээгдүүлсэн бол нэн даруй картаа идэвхгүй болгох үүрэгтэй ба үүнтэй холбогдон гарах аливаа хохирлыг Үйлчлгээ үзүүлэгч хариуцахгүй.
Mongol ID системд холбосон төлбөрийн картыг дараагийн худалдан авалт болон биллингийн үйлчилгээнд дахин ашиглах боломжтой байна.
Биллингийн үйлчилгээний хувьд үйлчилгээний төлбөр сар бүрийн анх төлбөр төлөгдсөн өдөр автоматаар төлбөрийн картаас суутгагдана.
Mongol ID системд холбосон төлбөрийн картын хугацаа дууссан, хаяж гээгдүүлсэн эсвэл тухайн үйлчилгээг цаашид үргэлжлүүлэн авахгүй болсон тохиолдолд тухайн картыг Mongol ID системээс устгаж болно.
Хэрэглэгч биллингийн үйлчилгээ авсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Mongol ID системд холбосон төлбөрийн картаас уг үйлчилгээний төлбөрийг автоматаар суутгаж, төлбөрийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад дамжуулж өгнө.
Төлбөрийн картын үлдэгдэл хүрэлцээгүй, карт идэвхгүй эсвэл хугацаа дууссан зэрэг аливаа шалтгааны улмаас үйлчилгээний төлбөр амжилттай суутгагдаагүй тохиолдолд өдөр бүр суутгах оролдлого хийгдэх ба энэ хугацаанд төлбөр амжилттай төлөгдөх хүртэл үйлчилгээний эрх түр хугацаанд хязгаарлагдана.
Системийн саатал, доголдолоос үүдэн төлбөрийн гүйлгээ хийгдээгүй тохиолдолд төлбөр нөхөж суутгагдана.
ТАВ. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
Үйлчилгээ үзүүлэгч дараах эрх, үүрэгтэй байна:
Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөлийг зах зээлийн нөхцөл байдал, үйлчилгээний цар хүрээ зэргийг харгалзан өөрийн санаачилгаар өөрчлөх;
Хэрэглэгчийн данснаас олон давтамжай, сэжигтэйд тооцогдох гүйлгээ хийгдсэн эсвэл хүлээн авсан тохиолдолд уг гүйлгээний талаар дэлгэрэнгүйг тодруулах, авах, баталгаажуулах, холбогдох баримтыг гаргуулан авах;
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.1.2-т заасан ноцтой сэжигтэй байдал үүссэн гэж үзвэл төлбөрийн хэрэгслүүдийг идэвхгүй болгох, хаах, сэттлементийг зогсоох;
Хууль хяналтын байгууллагаас хэрэглэгчийн дансаар дамжин аливаа хууль бус гүйлгээ хийгдсэн тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд гүйлгээ хийх эрхийг зогсоох;
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох шаардлагатай арга хэмжээг авч ажиллах;
Хэрэглэгчээс энэхүү үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
Хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй гэрээ цуцалсан тохиолдолд учирсан хохирол зардалд хариуцлага хүлээлгэх, нөхөн төлүүлэх эрхтэй;
Монголбанкнаас баталсан “Төлбөрийн системд мөрдөх мэдээллийн технологийн тасралтгүй, найдвартай ажиллагааны журам”-ийг мөрдөн ажиллах;
Хэрэглэгчийн хийж буй гүйлгээг техник, хүчин чадлаар ханган түргэн шуурхай найдвартай байлгаж, системийн хэвийн аюулгүй ажиллагааны хүрээнд хангах;
Хэрэглэгчид гүйлгээ амжилттай хийгдсэн эсэхийг тухай бүр мэдээлэх ба энэ мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүргэх
Хэрэглэгчийн зөвшөөрөл, баталгаажуулалтгүйгээр гүйлгээ хийхгүй байх;
Хэрэглэгчийн болон гүйлгээний мэдээллийг холбогдох хууль тогтоомж болон энэ журамд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй байх, түүнийг чандлан нууцлах;
Лавлагаа, мэдээлэл өгөх, санал гомдол, маргаантай гүйлгээний мэдээллийг хүлээн авах байнгын утас, лавлахтай байх;
Сэжигтэй тохиолдлоор хаасан хэрэглэгчийн гүйлгээний эрхийг хэрэглэгч өөрөө худалдан авалт хийсэн баримтаа баримтжуулсан тохиолдолд гүйлгээний эрхийг нээх;
Үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орох тухай бүрт хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлж мэдэгдэх үүрэгтэй;
Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:
Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журамтай танилцах;
Өөрт холбогдох гүйлгээний хуулга болон холбогдох мэдээллийг гаргуулан авах;
Үйлчилгээний эрхээ сэргээлгэх, түр хаалгах, цуцлуулах;
Гомдол, санал хүсэлт өгч шийдвэрлүүлэх;
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй;
Өөрийн хувийн мэдээ мэдээллээ үнэн зөв, бүрэн өгөх ба үүндээ хариуцлага хүлээх;
Хувийн аюулгүй байдал, нууцлалаа хангахдаа доорх зөвлөмжийг дагаж хэрэгжүүлэх, үүнд:
Вэбсайт нь SSL https://-р баталгаажсан эсэх
Ашиглаж буй компьютер нь Галт хана Firewall, вирусын эсрэг програм хангамж суулгаж тохируулсан байх
Mongol ID вэб болон Мину чат аппликейшнээс үйлчилгээ авч дууссаны дараа гарах товчийг заавал дарж системийг бүрэн хаах
Хувийн мэдээллээ нууцлах
Нууц үг, пин кодоо өөрийн ашиглаж буй вэб хөтөч (browser), аппликейшн дээр сануулж орхихгүй байх
Нууг үг, пин кодоо тодорхой хугацаанд шинэчлэж байх
Нууг үг, пин кодоо том жижиг үсэг, тоо, тэмдэгт зэргээс бүрдсэн байдлаар үүсгэх
Нэвтрэх нэр, нууц үг, пин код болон өөрийн гар утсыг бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй байх
Нэвтрэх нэр, нууц үг, пин кодоо төхөөрөмжийн аль нэг тэмдэглэлийн хэсэгт бичиж үлдээхгүй, хадгалахгүй байх
Төлбөрийн картын мэдээллээ нууцлах
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 5.2.7-д заасан зөвлөмжийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, нууцлалаа бусдад дамжуулахгүй байх, дамжуулснаас үүдэх хариуцлагыг бие даан бүрэн хүлээх;
Гүйлгээ хийх мөнгөн дүнг зөв оруулж нягталсны дараа баталгаажуулах, буруу оруулснаас үүсэх хариуцлагыг хүлээх;
Үйлчилгээ үзүүлэгчээс системийн болон аппликейшний шинэчлэсэн хувилбар гарвал цаг тухай бүрт нь шинэчлэх, аппликейшнийг баталгаатай эх сурвалжаас татаж суулгах;
Mongol ID системд нэвтэрсэн төхөөрөмжөө алдсан, үйлчилгээний нууц үг, пин код, нэвтрэх эрхээ хаясан, хулгайд алдсан, өөрийн картнаас эрх олгогдоогүй, маргаантай болон луйврын шинжтэй гүйлгээ хийгдсэнийг мэдсэн тохиолдолд яаралтай мэдэгдэх;
Гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар гар утас, төхөөрөмжөө дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлснээс үүдэн залиланд өртсөн хохирол зардлыг өөрөө бүрэн хариуцах;
Үйлчилгээ үзүүлэгчийн лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад аливаа байдлаар ашиглахыг хориглох ба хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
Хэрэглэгч өөрийн сайн дураар Mongol ID системд хувийн мэдээллийг бүртгүүлнэ.
ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ БОЛОН СИСТЕМД ИДЭВХГҮЙ ТӨЛӨВТ ОРУУЛАХ, ХААХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ
Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчээс ирсэн сэжигтэй болон луйврын гүйлгээний мэдээллийг үндэслэн хэрэглэгчийг системд идэвхгүй болгох эсвэл хааж болно.
Үйлчилгээ үзүүлэгч нь эрх бүхий төрийн байгууллагаас мэдэгдэл ирсэн тохиолдолд хэрэглэгчийн системд нэвтрэх эрх болон аппликейшнийг түр хаана.
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээг урьдчилан сануулалгүйгээр түр хаах, идэвхгүй төлөвт оруулах, гэрээг дуусгавар болгоно. Үүнд:
Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн
Үйлчилгээг хууль бус үйл ажиллагаанд ашигласан
Худал мэдээлэл өгсөн
Хууран мэхэлсэн
Үйлчилгээ үзүүлэгч болон бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд саад учруулсан
Өөрийн үйлчилгээг үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээ болон бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан
Сэжигтэй гүйлгээ хийгдсэн
Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон
Хууль хяналтын байгууллагаас мэдэгдэл ирүүлсэн
ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ
Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг уншиж танилцаж байх үүрэгтэй ба танилцаагүй байх нь хожмын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хэрэглэгч нь Mongol ID систем болон Мину чаттай холбоотой мэдээлэл авах болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулах зүйл гарвал Mongol ID вэб сайт болон Мину чат гар утасны аппликейшний “санал хүсэлт” хэсэгт хандаж санал хүсэлтээ илгээх, онлайн ажилтантай холбогдох, contact@mymoney.mn имэйл хаяг, лавлах төвийн 1800-1122 дугаарт холбогдож асуудлуудаа шийдүүлнэ.
Хэрэглэгчээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол маргаанд үйлчилгээ үзүүлэгч нь ажлын 72 цагийн дотор багтаан хариу өгнө.
Талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар тухайлбал гал түймэр, үер, хур тунадастай болон шороон шуурга, газар хөдлөлт, аянга цахилгаан, галт уулын болон бусад тэсрэлт, дэлбэрэлт, цаг агаарын хэт халалт ба хүйтрэлт эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээрийн дэглэм, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн (зарлагдсан болон зарлагдаагүй), террорист халдлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг гэнэтийн буюу давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
Хэрэглэгчийн өөрийн буруугаас эсвэл гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс буюу гадны бусад хүчин зүйлээс шалтгаалан хэрэглэгчдэд доголдол, хохирол учирсан бол Үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.
Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тийнхүү шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.